Малын эмч нар чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-29 11:02:54

Дөрөвдүгээр сарын 26-наас 29-нийг хүртэл Дархан, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Улаанбаатар, Дорноговь аймгийн 20 гаруй малын эмч мэргэжилтнүүд Дорноговь аймгийн Сайншанд суманд чуулж байна.

Тэд малын эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавхыг сайжруулах  чиглэлээр  шинэ мэдлэг мэдээлэл олж авах сургалтад хамрагдаж байгаа юм. Энэ нь малын бруцеллёзын шинжилгээг  орчин үеийн эд эсийн түвшинд оношилж шинжлэх тухай асуудал аж.

2015 онд Дорноговь  аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн тасаг 22.9 мянган малыг  бруцеллёзын шинжилгээнд хамруулж байсан бол 2016 он гараад 14 сумын 3969 төл малыг бруцеллёзын шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Малын эмч нар  малаас бруцеллёзын шинжилгээ авсаны дараа Өргөн, Мандах сумын 1080 орчим малаас санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авахад нийт малын 65-70 хувь нь дархлаатай болсныг тогтоосон байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ