Сүхбаатар суманд хяналтын цэг тогтмол ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-28 13:37:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2020 оны А/66 тоот захирамжийн дагуу хяналтын цэг ажиллуулж байна.

Иргэд, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай эл захирамжийн хүрээнд “Номт” амралтын газрын уулзвар, “Сүхбаатар” самбар зэрэг байршилд хяналтын цэг ажиллуулж байгаа аж. Тус сумаас гарч, орж байгаа тээврийн хэрэгслийг бүртгэн, зорчигчдын халууныг хэмжин эрүүл мэндийн мэдүүлэг бөглүүлж байна. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 360 тээврийн хэрэгсэл, 960 иргэнийг нэвтрүүлжээ. Мөн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс аюултай хог хаягдлын устгалын баг, 60 кг тусгай хог хаягдлыг хог устгах цэгт шатаан булж устгал хийсэн байна. Үүнийхээ дараа автомашины тэвшинд халдваргүйжүүлэлт хийн, устгалын багт ажилласан бүрэлдэхүүний нэг удаагийн хувцсыг шатааж устгасан байна.

Холбоотой мэдээ