ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 6300 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-06 18:48:29

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 954-өөр нэмэгдэж, 6 343 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд 51 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 406 болсон бол хоёр хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 47-д хүрсэн байна. ОХУ-ын 80 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.


Халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нийслэл Москва хотод 591 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 4848 болсон байна. Тус хотоос гадна 48 бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн байна. 




Холбоотой мэдээ