Өнөөдөр Монголын мотоспортын төрсөн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-02 10:32:05

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-нд Монгол Улсад Мотоспорт үүсч хөгжсөний түүхт 61 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн 60 гаруй жилд энэ спортын төрөл манай оронд маш эрчимтэй хөгжиж үе үеийн олон шилдэг тамирчин, багш дасгалжуулагчдыг төрүүлсэн юм. Өдгөө мотоспортын Монгол Улсын гавьяат тамирчин 3, Төрийн дээд одонгоор 14, ОУХМ цолтон 33, спортын мастер цолтой 130 гаруй тамирчин бий. Мотоспортын тамирчдаас Ази тивийн аварга цолтон болон мөнгө, хүрэл медальтнууд, Цагдаагийн ДАШТ-ий мөнгөн медальтан тамирчныг төрүүлсэн гэдгээрээ олон улсын хэмжээнд танигдсан билээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ