1000 гаруй мод суулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 21:23:31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтийн мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээ Өмнөговь аймагт өчигдөр боллоо.

Уг арга хэмжээнд Даланзадгад сумын 70 байгууллага, аж ахуй нэгжийн 700 гаруй ажилтан, алба хаагч, иргэд оролцсон юм. Тэд 1000 гаруй гоёл, чимэглэлийн улиас, хайлаас, нарс, гацуур, алимны мод зэргийг суулгаж, усалгаа арчилгааг хийлээ. Мөн 50 мянган суулгац иргэдэд үнэ төлбөргүй олгосон байна. Мод тарих ажил тус аймаг үргэлжилж байна. Өмнөговь аймаг ирээдүйд ногоон аймаг болох үндсэн зорилго тавин хичээн ажиллаж байгаа бөгөөд мод тарьж ургуулсан иргэддээ модны урамшуулал олгож иргэдээ дэмжиж ажиллаж байгаа юм.

2015 онд 24 сая гаруй төгрөгийг мод тарьсан иргэдэд урамшуулал болгон өгчээ. Модны урамшуулал олгох журмандаа нэг модонд 4500 төгрөг өгөх бөгөөд тарьсанаас хойш 3 жилд энэхүү урамшууллаа хуваан олгох юм. Дээрх урамшуулалд хамрагдсан 10 сумын 42 иргэний тарьсан 6432 мод нь 2013 онд тарьсан мод байсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ