“UFC” хувийн арал дээр тэмцээн явуулахыг зорьж байна

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-15 15:09:48

МОСКВА. /TASS/. Холимог тулааны “UFC” холбооны удирдлага тэмцээнээ ирэх 5 дугаар сард хувийн арал дээр явуулахыг зорьж байна гэж “ESPN” телевиз мэдээлжээ.


Өмнө нь “UFC” холбоо 3 дугаар сарын 21, 28 болон 4 дүгээр сарын 11, 18-нд явуулахаар товлоод байсан тэмцээнүүдээ коронавирусний цар тахлын улмаас цуцалсан юм. Дөрөвдүгээр сарын 18-нд Нью-Йоркт болох ёстой байсан Оросын тулаанч Хабиб Нурмагомедов, Америкийн тулаанч Тони Фергюсон нарын тулаан UFC-гийн онцлох тулаануудын нэг байсан. Гэсэн хэдий ч коронавирусний цар тахлын улмаас Х.Нурмагомедов тэмцээнд оролцохоос татгалзаж, түүний оронд Америкийн тулаанч Жастин Гейжи оролцохоор болсон байна. 


Тавдугаар сарын 9-нд явуулахаар товлосон тэмцээнд оролцох тулаанчдын жагсаалтыг гаргаж байгаа тухай “UFC”-гийн тэргүүн Дэйна Уайт мягмар гарагт мэдэгджээ. Тэмцээн эхлээд Бразилд болох ёстой байсан хэдий ч халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдсан байна. 


Тэмцээнийг Уайт “Тулаанчдын арал” хэмээн нэрлэсэн бөгөөд яг хаана явуулах гэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ