Алтай суманд нар салхины станц барих ажлыг эхлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-21 15:42:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай суманд энэ онд нар салхины станц ашиглалтад орно.


Тус суманд эрчим хүчний асуудал хамгийн ихээр тулгамдаж буй талаар сумын Засаг дарга Цэрэвсамбуу мэдээлэв. 2010 онд нарны сэргээгдэх эрчим хүчийг барин ашиглалтад оруулсан хэдий ч цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа дууссан байна. 

Иймээс тус суманд өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны 92 мянган долларын санхүүжилтээр 450кВ-н хүчин чадалтай нарны станц, 200кВ-н салхин станц барихаар бүтээн байгуулалтын ажлаа эхлэхэд бэлэн болоод байгаа ажээ.

Түүнчлэн энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын барилга, эмнэлгийн барилгын өргөтгөл, жишиг гудамж, спорт заал ашиглалтад орох ажээ.


Алтай сум нь Монгол Улсын баруун хязгаарт БНХАУ, Бугат, Төгрөг, Цээл сумтай хиллэн оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 1365 км, Говь-Алтай аймгийн төвөөс 365 км-т оршдог юм. 


Холбоотой мэдээ