Үндэсний бичгийг хэрэглээ болгох зорилгоор суралцаж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-20 10:18:30

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг сумын, Монгол Улсын Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн хамт олон үндэсний бичгийг 2025 оноос төрийн бичиг болгох хууль гарсантай холбогдуулан үндэсний бичигтээ суралцах, мэдлэг чадвараа нэмэх, хэрэглээ болгох зорилгоор 2018 оноос хойш улирал бүр 50 ширхэг “Хүмүүн бичиг” сонинг захиалан уншиж байна. 

            Тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 23 бүлгийн 679 сурагчтай, 39 багш, 40 ажилтан албан хаагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Тэргүүлэх зэрэгтэй 2, заах аргач зэрэгтэй 17, магистр зэрэгтэй 17 багштай бөгөөд мэргэжлийн багш нараар бүрэн хангагджээ. Цаашид сургуулийнхаа бүх сурагч, ажилтан, албан хаагчаараа “Хүмүүн бичигтэн” хамт олон болох зорилго тавин, үндэсний бичгээ сурч мэдэх, түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ