Хувийн сэдлээр мөнгө цацсан иргэнд шийтгэл оноох заалтгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-03 14:41:12

Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гаригт машины цонхоор 10.000 болон 20.000-тын дэвсгэрт цацсан мэдээ сошиалаар түгсэн. МУБИС болон "Улаанбаатар" их дэлгүүрийн орчимд хар өнгийн "Жи класс 00-06 УНК" улсын дугаартай машинд явсан залуус уг мөнгийг цацаж дүрсгүйтжээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодруулав.

ЦЕГ-аас дээрх мэдээллийн дагуу олон нийтийн газар мөнгө тараасан гэх иргэн М-ийг дуудан, байцаасан байна.Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз Б,Т,Д нарын хамт халаасандаа байсан 800 орчим мянган төгрөгийг цацсан гэж хүлээжээ. Гэхдээ энэ нь хувийн дүрсгүйтэл бөгөөд ямар нэг улс төрийн зорилгогүй, сонгуулийн сурталчилгаатай хамаагүй гэдгээ М тайлбарлажээ. Тиймээс цагдаагийн байгууллага түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй, шийтгэл оноох эрх зүйн орчин ч байхгүй гэсэн хариу өглөө.

Ж.Батсайхан

.

 

Холбоотой мэдээ