Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-04 11:11:15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийн хэмжээнд Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулах санал бүхий  Х.Энхжаргалын танилцуулгыг УИХ-д хүргүүлээд байна.

Х.Энхжаргал нь  1964 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй.  Цагдаагийн байгууллагад дагнан 34 жил ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм . Тэрбээр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс болон Төв аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн Замын Цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ. Одоо ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн даргаар ажиллаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ