Мандал сумын нэгдсэн эмнэлэг зөөврийн дижитал аппараттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-28 12:18:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг цээжний хөндийн эрхтнүүдийн оношилгоонд ашиглах зөөврийн дижитал аппараттай болжээ.

Энэхүү аппарат нь сүрьеэ, уушгины хавдар, хатгалгаа, зүрхний гажиг болон зүрх судасны эмгэгийн эрт үеийн оношилгоонд ашигладгаараа давуу талтай аж. Түүнээс гадна энэхүү төхөөрөмжийн рентген туяаны хортой нөлөө нь 50-60 хувь буурсан үзүүлэлттэй гэнэ. Иймээс хөдөө орон нутагт зөөвөрлөн ажиллуулах бүрэн боломжтой гэдгээрээ онцлог давуу чанартай ажээ. Тус төхөөрөмж дээр ажиллах Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн эмч Э.Алтанцэцэгийг 2019 онд БНХАУ-ын Бээжин хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан сургасан байна. Иймээс бэлтгэсэн эмчийнхээ ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангах, цаашлаад хамгийн олон хүн амтай сумын эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих үүднээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, ЭМЯ-нд хүсэлт тавьснаар ийн Мандал сум зөөврийн дижитал аппараттай болсон байна.

 

Холбоотой мэдээ