Сонгуулийн үеэр тусгаарлах байранд байгаа иргэдийн саналыг авах асуудлыг судалж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-28 12:26:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын сонгуулийн үеэр тусгаарлах байранд байгаа иргэдийн саналыг хэрхэн авах асуудлыг УОК судалж эхэлжээ.


Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Бид УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байранд Монгол Улсын иргэн байлгахгүй байхаар төлөвлөж байгаа. Тусгаарлах байранд нийслэлээс гадна 21 аймгийн иргэн бий. Өөрөөр хэлбэл, санал өгөх тойрог, нэр дэвшигч бүр нь өөр. Тиймээс нэг саналын хайрцаг оруулаад авах боломжгүй. Авлаа гэхэд ямар хүн оруулж санал авахуулах вэ гэдэг мөн л асуудалтай. Энэ асуудлыг нарийн судалж, шийдвэрээ гаргана” гэлээ.


УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 24-нөөр товлосон юм.

Холбоотой мэдээ