Дэлхий нийт 11 дүгээр сард “COVID-19”-т баяртай гэж хэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-28 12:57:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапурын эрдэмтэд COVID-19 халдвар хэзээ зогсохыг тооцоолсон талаар ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.


Мөн ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, коронавирусний халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Халдвартай хүний тоо 3 062 059-д хүрсэн бол 921 707 хүн эдгэрчээ. Тус өвчнөөр 211 433 хүн нас баржээ.


Сингапурын Технологийн их сургуулийн судлаачид математикийн аргачлалаар дэлхийн 131 улсад  коронавирусний халдвар хэзээ дуусах талаар урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна. Уг таамаглалаар, ОХУ-д 7 дугаар сарын 20-нд, ХБНГУ-д  8 дугаар 1-нд, Франц улсад 8 дугаар сарын 8-нд, Их Британид 8 дугаар сарын 14-нд, АНУ-д 8 дугаар сарын 24-нд ковидоос ангижрах бөгөөд дэлхий нийт энэ оны 11 дүгээр сарын 27 гэхэд COVID-19 -т “Баяртай” гэж хэлнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ