Бельгид “Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельгийн хаант улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд болон төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна.
Аяныг 2020 оны 3 дугаар сарын 29-нөөс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.855 мянган евро буюу 8 656 000 төгрөгийн мөнгөн болон эд материалын хандив цугларчээ.
Бичиг баримтаа хүлээнгээ ажиллаж амьдарч байгаа орлогын эх үүсвэргүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүсэлтийг нь үндэслэн аяны хүрээнд цугласан тусламжаас олгох юм байна.
Аяныг Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдан зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.