Аймгийн хэмжээнд 13.4 хоногийн хүнсний нөөц байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-30 15:26:24

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний нөөцийн судалгааг долоо хоног бүрээр гаргаж байгаа. Энэ долоо хоногт мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, чихрийн зүйл, ургамлын тос, давс, сүү, өндөг, төмс, хүнсний ногоо ундны ус гэсэн 12 нэр төрийн бүтээгдэхүүнийг сонгож, судалгаа авчээ. Аймгийн хэмжээнд 13.4 өдрийн хүнсний нөөцтэй байна.

Тухайлбал, мах аймгийн хэмжээнд 90.5 тн буюу найм хоногийн, гурил 243.1 тн буюу 32 хоногийн, будаа 78.7 тн буюу 21 хоногийн, төмс, хүнсний ногоо 15, ургамлын тос 10 хоногийн, давс 50, сүү гурав, өндөг болон ундны ус тус бүр нэг хоногийн нөөцтэй байна. 

Холбоотой мэдээ