Хог хаягдлын салбар дахь ногоон санхүүжилтийн асуудлаар гарц эрэлхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-05-01 16:15:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хог хаягдлын салбар дахь ногоон санхүүжилт: Хүндрэл, бэрхшээл болон боломж, гарцууд" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 2020 оны 5 дугаар сарын 5-ны 13:30-17:30 цагт болно.


Тус уулзалт, хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны фейсбүүк цахим хуудсаар зохион байгуулах юм.


БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан уг уулзалтаар хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийн шинэчлэл хийж, 3R ажлыг дэмжихэд шаардлага, тулгамдаж буй асуудлыг оролцогч талууд хэлэлцэн, санал солилцох юм байна. 



Холбоотой мэдээ