Сүмо бөхийн тавдугаар сарын башёг цуцлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-05-04 12:01:46

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон онцгой байдлыг энэ сарын эцэс хүртэл сунгахаар бэлтгэж байгаатай холбогдуулан тус улсын Сүмо бөхийн холбоо тавдугаар сарын башёг цуцлахаар төлөвлөж байна.


Олон эх сурвалжийн мэдээлснээр, онцгой байдлын дэглэм тогтоосон үед Сүмо бөхийн холбоо зуны тэмцээнийг зохион байгуулахад хүндрэл учирсан ажээ. Тавдугаар сарын эхээр Токио хотод эхлэх байсан уг тэмцээнийг хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нөөс эхлүүлэх шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. 


Гуравдугаар сард зохион байгуулсан өмнөх башёг түүхэнд анх удаа танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулсан билээ. Ташрамд дурдахад, Сүмо бөхийн башёг 2011 оны хавраас хойш анх удаа цуцлах гэж буй нь энэ ажээ.

Холбоотой мэдээ