Архангай аймаг 12920 га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-04 16:33:07

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар үр тариа 10000 га, тэжээлийн таримал 1500 га, тосны таримал 1000 га, төмс 280 га, хүнсний ногоо 140 га-д нийт 12920 га талбайд тариалалт хийнэ. Өнгөрсөн жил 11578.2 га-д тариалсан.

Аймгийнхаа хөрсөнд ургасан хүнсний ногоогоор аймгийн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээний 80 орчим хувийг хангадаг. Тухайлбал, төмс 2.5 мян.тн-ыг бэлтгэж, 63.8 хувийг, бусад хүнсний ногоог 1.4 мян.тн бэлтгэж, 28 хувиар тус тус хангаж байна.

Архангай аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх, газар ашиглалтыг сайжруулан нийт эргэлтийн талбайг 2 дахин нэмэгдүүлэх замаар аймгийн хүн амын үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж, улмаар зах, зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бодлого барин ажиллаж байна.

Холбоотой мэдээ