73.1 сая төгрөгийн зөрчил илэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-05 11:30:29

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрдэнэбулган сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Аудит, хяналт шалгалтаар нийт 73.1 сая төгрөгийн зөрчил илэрснээс 60.8 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 12.3 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ салбарт цаашид анхаарах асуудлууд нь илэрсэн зөрчлүүдийг давтан гаргахгүй байх, эрсдэлээс хамгаалах, дотоод хяналтыг сайжруулах үүднээс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Аудиторын зөвлөмж бэлтгэн хүргүүлжээ.

Одоогийн байдлаар боловсролын салбарын түлш халаалтын зардлын байдалд дүн шинжилгээ хийж байна. 

Холбоотой мэдээ