Архангай аймагт гарсан есөн удаагийн ой, хээрийн түймэрт 2528 га талбай шатсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-06 11:11:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2020 оны 05 дугаар сарын байдлаар нийт 9 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 2528 га талбай шатсан байна.

Гал түймрийг дурдвал:

1. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган сумын Тамир багийн Их тээл гэх газар хээрийн түймэр гарч ОБГ-ын 10 алба хаагч 2 автомашинтай орон нутгаас 30 иргэн 7 автомашин нийт 40 хүн, 9 техниктэй 1 хоног ажиллаж бүрэн унтраасан. Нийт 10 га талбай шатсан байна.

2. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган сумын Тусгалт багийн Улиастай хэсэг мод гэх газар ой, хээрийн түймэр гарч ОБГ-ын 12 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 38 иргэн 5 автомашин, 5 мотоцикл нийт 50 хүн 11 техниктэй 2 хоног ажиллаж бүрэн унтраасан. Нийт 50 га талбай шатсан.

3. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Батцэнгэл сумын Баян-уул багийн “Агьтын худаг” гэх газар ой, хээрийн түймэр гарч ОБГ-аас 24 алба хаагч 2 автомашинтай, орон нутгаас 17 иргэн, 3 автомашин нийт 41 хүн 5 техниктэй 1 хоног ажиллаж бүрэн унтраасан. Нийт 2 га ой, хээрийн талбай шатсан.

4. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Тариатын мухар” гэх газар ой, хээрийн түймэр гарч, ОБГ-аас 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгаас 25 иргэн, 5 автомашин нийт 37 хүн, 6 техниктэй 1 хоног ажиллаж бүрэн унтраасан. Нийт 6 га талбай шатсан.

5. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чулуут сумын Халуун ус багийн “Мухар” гэх газар ой, хээрийн түймэр гарч ОБГ-аас 24 алба хаагч 2 автомашинтай, орон нутгаас 45 иргэн 5 автомашин, 5 мотоцикл нийт 69 хүн, 12 техниктэй 3 хоног ажиллаж бүрэн унтраасан. Нийт 20 га талбай шатсан.

6. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэх газар ой, хээрийн түймэр гарч ОБГ-аас 12 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 52 иргэн 7 автомашин, 10 мотоцикл нийт 64 хүн 18 техниктэй 3 хоног ажиллаж, бүрэн унтраасан. Нийт 20 га ой, хээрийн талбай шатсан.

7. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбулган сумын 5-р баг “”Онгоны ам” гэх газар ой, хээрийн түймэр гарч ОБГ-аас 13 алба хаагч 4 автомашин, орон нутгаас 161 хүн 29 автомашин, 7 мотоцикл нийт 174 хүн, 40 техниктэй 4 хоног ажиллаж бүрэн унтраасан. Нийт 10 га талбай шатсан.

8. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган сум Тусгалт багийн Улиатай гэх газар ой, хээрийн түймэр гарч, Архангай аймгийн ОБГ-аас 38 алба хаагч 7 автомашинтай, Үндэсний аврах бригадаас 25 алба хаагч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ОБХ-ын ГТУА-х 45 дугаар ангиас 9 алба хаагч, 1 автомашин, орон нутгаас 141 хүн 30 техниктэй нийт 213 хүн 38 техниктэй 7 хоног ажиллаж, 1800 га талбайг бүрэн унтрааж, 600 га талбайг унтраахаар ажиллаж байна. Нийт 2400 га ой, хээрийн талбай шатсан.

9. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цэнхэр сумын Цэнхэр багийн “Халзангийн даваа гэх газар ой, хээрийн түймэр гарч, ОБГ-аас 13 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 20 хүн, 2 автомашин 1 мотоцикл нийт 33 хүн, 4 техниктэй ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, энэ сары 5-нд бүрэн унтраасан байна. Түймэрт 10 га гаруй талбай шатсан байна.


Дээрх ой, хээрийн түймрийг унтраахад Онцгой байдлын газраас шатахууны зардалд нийт 5.534.358 төгрөг, хоол хүнсний зардалд 1.883.784 төгрөг, техник багаж хэрэгсэлд 2.800.000 төгрөг, холбооны зардалд 200.000 төгрөг, бусад зардалд 580.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөгийн зардал гаржээ.

Холбоотой мэдээ