Гоёлын мододтой “Ойн төгөл” байгуулах ажил эхэллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-05-11 10:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гоёлын моддоос бүрдсэн ойн төгөл байгуулах ажлыг эхлүүлсэн байна.


Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Шинжлэх Ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран Чингүнжавын гудамжны хоёр талын жигүүрт хослол зохиомж буюу Гацуур, Нарс, Шинэс, Агч, Хус, Хайлаас, Гүйлс, Голтбор, Нохойн хошуу, Монос, Өрөл, Долоогоно, Даланхальс, Боролзгоно, Яргай, Тэхийн шээг, Тавилгана, Тэсхэй тэсмэг зэрэг 18 төрлийн, цэцэглэдэг, гоёлын модтой ойн төгөл байгуулах юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гоёлын моддоос бүрдсэн ойн төгөл байгуулах ажлыг эхлүүлсэн байна.



Тод тарих ажилд хяналт тавьж иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор хаяг, самбараа яаралтай байрлуулах, стандартын дагуу хугацаанд нь тарьж суулгах үүргийг хариуцагчдад өгөв. 2020 оны хаврын ногоон байгууламжийн тохижилтын ажлын хүрээнд 2019 оноос орон сууцны хороолол дунд сул шороон хөрстэй, тохижилтгүй, борооны ус ихээр тогтдог байршлуудыг нэг бүрчлэн судалж байршлыг сонгожээ.


Эдгээрээс 2020 онд 14 байршлыг сонгож бичил ойн төгөл, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран 24 байршилд "Хосолмол зохиомж" бүхий ойн төглийг  нийт 38 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ