Онцгой байдлын газарт гал унтраах машин хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-12 11:56:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Япон Улсын Такикава хотоос аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн тоноглолтой гал унтраах автомашин хандивласныг аймгийн Засаг дарга Г.Ганболд гардуулан өглөө.

Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж уг машиныг хүлээн авах үеэр хэлэхдээ “Ард иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах амаргүй үйл ажиллагааг ойлгон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг ахиулахад үнэтэй техник, хэрэгслээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна” гэв.

Өвөрхангай аймаг Японы Такикава хоттой 2011 оноос эхлэн найрамдлын харилцаатай ажиллаж байна. Энэ хугацаанд газар тариалангийн салбарт түлхүү хамтарч ажилласан бөгөөд цагаан будаа, бөөрөнхий сонгино тариалах чиглэлээр Өвөрхангайн тариаланчдыг өөрийн хотдоо үнэ төлбөргүй сургаж дадлагажуулаад байгаа юм.

Холбоотой мэдээ