Замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-15 11:34:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны тавдугаар сарын 15-ны 10.00 цагаас орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

5 дугаар сарын 15-17-нд салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүртэл ширүүсч, онц хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлсэн.

Тиймээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сайн сурталчилж, иргэдэд хүргэхийг үүрэг болгоод байна.

Дундговь аймгийн нийт нутгаар одоо 11-15 м/с салхитай, шороон шуурга шуурч байна. Шуурга өнөө өглөөний 06.00 цагаас эхэлсэн бөгөөд үдээс хойш салхины хурд, хүч нэмэгдэхийг УЦОШТ-өөс анхаарууллаа. 


 

Холбоотой мэдээ