Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-15 14:24:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Баянхонгор аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээлсэн. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсож, мэргэжлийн байгууллагын өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас санууллаа.

Хэдийгээр хот хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарлаагүй ч жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг мөн зөвлөсөн юм. Хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг мөн анхааруулав.

Холбоотой мэдээ