"Шинэ эвсэл"-ээс Б.Жаргалсайхан, Ш.Сайхансамбуу нар нэр дэвшжээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-05-17 17:20:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Шинэ нам", БНН-ын эвслээс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нараа танилцууллаа. Тус эвсэлд мөн МҮАН, "Үнэн ба зөв" нам нэгдсэн юм. 

"Шинэ эвсэл"-ээс Сүхбаатар аймагт яруу найрагч А.Төмөр-Очир, Завхан аймагт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Өвөрхангай аймагт "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар, Хөвсгөл аймагт мөн "Үнэн ба зөв" намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батхишиг, Баянгол дүүрэгт Үйлдвэр, худалдааны яамны газрын дарга асан, БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо нарыг дэвшүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы байгуулсан МҮАН-аас "Шинэ эвсэл"-ийн нэр дээр Б.Цогтгэрэл, Д.Батбаяр, Ш.Нанжид нар нэр дэвшжээ. 

"Шинэ нам"-ын удирдлагаас УИХ-ын гишүүн, намын дарга Ж.Батзандан нийслэлийн Баянзүрх дүүрэгт, УИХ-ын гишүүн Лу.Болд Хан-Уул дүүрэгт, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Баянгол дүүрэгт тус тус нэр дэвшиж байгааг зарлав. 


Холбоотой мэдээ