Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Катар, Итали улсад айлчиллаа

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-06 16:08:48

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 4 хүртэл Катар, Итали улсад айлчлал хийлээ.

Айлчлал эхлээд Катар Улсын Батлан ​​хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн Халид Бин Мохаммед Аль Аттияхгийн урилгаар Катар улсаас эхэлсэн. Катар Улсын Батлан ​​хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн Халид Бин Мохаммед Аль-Аттияатай яриа хэлэлцээ хийн, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг боломжит чиглэлүүдээр өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцож, Катар Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үед манай талаас Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг араб хэлний сургалтад хамруулж байгаад талархал илэрхийлээд, энэхүү сургалтыг цаашид үргэлжлүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тусгай хүчний алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, цэргийн тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл харилцан солилцох, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа. Батлан ​​хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн эрхэмсэг доктор Халид Бин Мохаммед Аль-Аттияа хэлэхдээ Монгол Улсыг бид өөрийн ойрын түнш гэж үздэг бөгөөд манай дэвшүүлсэн саналуудыг талархан хүлээн авч, хамтран ажиллах, тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцлон тэмдэглэв. Катар улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Катар Улсын Ахмед Бин Мохамедийн нэрэмжит Цэргийн коллежид зочлов.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ