"Бодь даатгал" нээлттэй ХК болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-21 17:08:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Бодь даатгал" нээлттэй хувьцаат компани боллоо. Тодруулбал, "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар дээрх компанийн нийт гаргасан хувьцааны 25 хувийн хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрөл олгов.

“Бодь даатгал” ХК-ийн нийт 235.3 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэснийг СЗХ-ны хурлаар хэлэлцэж, нийтэд санал болгон худалдах зөвшөөрөл өгөв. Нийт гаргасан хувьцааны 25 хувь нь 58.8 сая ширхэг хувьцаа болж буй юм. 

Тус компани олон нийтэд арилжих хувьцааны 60 хувь буюу 35.2 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 20 хувь буюу 11.7 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд нийтэд санал болгон худалдаж байна. Ингэснээр нийт 5.3-5.58 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм.  Үүнийг хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт, сайжруулалтад зарцуулахаар төлөвлөжээ. 

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Би Ди Сек ҮЦК” ХК, аудитын үйлчилгээг “БДО Аудит”, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг "Гэрэгэ эстимэйт" ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “ИЭЛСИ” тус тус үзүүлж байна. Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 


Холбоотой мэдээ