Зорилтот өрхийн хүүхдүүдэд туслах аяныг өрнүүлж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-22 21:58:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын санаачилгаар “Лантуу хүүгийн богц” аян улс орны хэмжээнд өрнөж байгаа. Тэгвэл энэхүү аяныг мөн Сүхбаатар аймагт үргэлжлүүлж, ААНБ  болон иргэд нэгдэж эхэлжээ.

Аймгийн ГБХЗХГ-ын судалгаагаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 270 орчим зорилтот өрхөд 400 гаруй хүүхэд байна гэсэн тоо гарчээ. Тиймээс эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор “Лантуу хүүгийн богц” аяныг аймагтаа "Хэцүү цагт хүүхдэд тусалъя" уриатайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Аянд нэгдэж буй хүмүүс амархан муудахгүй хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа болон бэлэн мөнгө хандивлах боломжтой. Аяныг хэрэгжүүлж буй залуучууд цахимаар уриалгаа тарааж, мөн нэгдэж хандив өгсөн хүмүүсийнхээ мэдээллийг олонд нээлттэй танилцуулж байгаа тухай  Лантуун дохио ТББ-ын төлөөлөгч Ц.Анударь ярилаа.

Аян 05 дугаар сарын 18-нд эхэлсэн дээрх аян долоо хоногийн хугацаанд үргэлжилж, хандиваар цугласан эд зүйлсийг аяныг санаачлагчид зорилтот өрхүүдээр явж тараах юм.  

Холбоотой мэдээ