Луун толгойт хуур

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-26 21:32:54

Архангай /МОНЦАМЭ/. Луун толгойт хуур нь 3020 гр, модоор хийсэн ба XX зууны дунд үед хамаарагдана.

Шива ширээт /Агваанлэгдамбажанцан/ гэгээний өргөөнд “Хөгийн ногоон гэдэг нэртэй” хадгалагдаж байжээ. 1970 онд Цэцэрлэг хотын иргэн Лодоншараваас анх музейн цуглуулгад эрхлэгч Чойжоохүү авсан байдаг. Уг хуурыг модны үндсийг ухаж шанаган хэлбэрт оруулж хийсэн. Модон маартай, ишинд нь угалз наасан, луун толгойтой, хоёр чихэндээ дөрвөн тал угалзтай, хоёр хялгасан чавхдастай. Уг үзмэр нь музейн угсаатны танхимын үзүүллэгт дэглэгдэн үзэгчдийн хүртээл болж байна. 


Морин хуурын өвөг нь шанаган хуур хөгжим юм. Толгойд нь луу, хун, арслан зэрэг амьтдын толгойг сийлж урладаг тул луу, хун хуур гэх зэргээр нэрлэдэг. Аль ч хуурын хос чавхдсыг адууны сүүлний хялгасаар, царыг нь шанаган хэлбэртэй хийдэг.


Холбоотой мэдээ