Монгол залуу Австралийн “Voice” тэмцээний шүүгчдийг гайхшрууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-27 11:41:03

КАНБЕРРА. /9News/. Австралийн “Voice” тэмцээнд 35 настай Ганбүргэдийн Бөхө оролцон хөөмийлж, шүүгчид, үзэгчдийг гайхшрууллаа. Монголын хөөмий гэж юу вэ юм бол? Тэд үүнийг яаж хийгээд байна вэ?


Бөхөгийн тайлбарласнаар хөөмийлөх нь тийм ч хялбар биш ажээ. Тэрбээр, "хөөмийлж сурахад маш хэцүү, би өөрөө үүнд 20 жилийг зориулсан. Багшийн удирдлага дор сурахгүй бол дууны хөвчөө гэмтээж ч болзошгүй" гэж хэлжээ.


“Би хоёр нотыг зэрэг гаргаж байгаа. Энэ бол ид шидтэй л адил. Хөөмийлөхөд шувууны жиргээ, гол ус, уул, ой мод, салхины чимээг гаргах боломжтой. Энэ бүхэн байгалийн дуу хоолой юм” гэж Бөхө хэлсэн байна.


Монголчууд бол нүүдлийн соёлоо хадгалж үлдсэн сүүлчийн хүмүүсийн нэг бөгөөд Бөхө байгалийн чимээг дуурайн энэхүү дуу авиаг гаргадаг ажээ. Мөн зарим нүүдэлчнийг байгальтайгаа хөөмийлөн харилцдаг гэж үздэг байна.


Бөхөгийн үзүүлбэр бүх шүүгчийг алмайруулсан бөгөөд шүүгч Бой Жорж сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “Надад амар амгалан мэдрэмж төрлөө. Би чиний хийсэн зүйлийг сонсоод өдөржин бясалгаж чадна. Маш гайхалтай. Чиний үзүүлбэрийг үзэх маш сайхан байлаа” гэж хэлжээ.


Бөхөг багтаа оруулсан Гай Себастьяны хувьд ч мөн гайхалтай санагдсан хэмээгээд, бид өөр хэний ч хийж чадахгүй зүйлийг хийдэг гайхалтай гишүүнтэй боллоо гэж хэлсэн байна.


Voice Australia” орон нутгийн цагаар ням гаргийн 19 цагт, даваа, мягмар гаргийн 19:30 минутад “Nine сувгаар үзэгчдийн хүртээл болж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ