Хан-Уул дүүрэгт хуучин хувцас авах цэг бий болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-27 11:56:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй эд зүйлсээ зарж борлуулах боломжтой дэлгүүрийг нээж байсан бол саяхан Хан-Уул дүүргийн "Тохижилт үйлчилгээний төв"-өөс санаачлан хуучин хувцас авах цэг байгуулсан байна.


Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцганд хийснээр хувцас авахыг хүссэн зорилтот бүлгийн иргэдэд хүрэх боломжтой болох юм.



Хуучин хувцас авах энэхүү цэг нь ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.


Ташрамд сонирхуулахад, Айл бүрт хог дээр гаргаад хаях гэхээр хайран, гэртээ байлгая гэхээр зай талбай эзлээд байдаг, ашиглахаа байсан цахилгаан бараа, тавилга гээд янз бүрийн л эд зүйлс байдаг. Тийм "Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр Бөхийн өргөөний зүүн хойно, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн баруун талд байрладаг бөгөөд энэ дэлгүүрээр иргэд ихээхэн үйлчлүүлэх болжээ.



Хүмүүс ийм эд зүйлсээ фэйсбүүкээр зарахаар зургийг нь Зарын групп-д байрлуулж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулт бичихийн зэрэгцээ утсаар мэдээлэл өгөх гээд багагүй цаг зарцуулж байж борлуулдаг байна. Харин тус дэлгүүрт тавьсан барааг 2 сарын дотор зарагдаагүй тохиолдолд шимтгэл авалгүй эзэнд нь буцаан өгдөг юм байна. 

Холбоотой мэдээ