Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-27 15:17:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг батлав.


ХНХЯ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийн хөгжүүлэлт 80 хувьтай байна. Энэ оны 6 дугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажлыг хангаад байна. Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн бүхий л үйлчилгээнд хамрагдах хүсэлт гарган, шийдвэрлүүлэх боломжтой болох юм. 

Холбоотой мэдээ