Нийтийн албанд томилогдох 163 хүний мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2020-05-27 16:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 163 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Тус газар өнгөрсөн 7 хоногт 274 мэдүүлэг шинээр хүлээн авчээ. Нийт 334 урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн байна. Хянан шийдвэрлэсэн 163 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 151, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 72, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоо 171 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ