Завханд төрийн албаны мэргэшлийн шалгалт амжилттай боллоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 14:39:33

 

Завхан аймагт төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад 67 иргэн орж, 42 хүн тэнцсэн байна.

Энэ удаад зургаан ажлын байр зарлагдсан бөгөөд тухайн мэргэжлийн дагуу нийт 60 гаруй хүн бүртгүүлж шалгалтанд орсон байна. Шалгалтын 60 тестийг 60 минутын дотор ажиллаад 36-с дээш оноо авсан хүн дараагийн ур чадварын шалгалтанд орох эрхтэй болох юм. Шалгалтыг ЗДТГ-н Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн П.Мөнхзаяа болон бусад албаны мэргэжилтнүүд хянан явуулж МУИС-ийн Завхан салбар сургууль дээр шалгалтын үйл явцыг танхимын гадаа байрлах дэлгэцнээс давхар хянах боломжтой нээлттэй болжээ. Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт цахим хэлбэрээр долоо дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ