Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил удаашралтай байгааг сануулав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-06-04 20:13:52

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн төвд барьж байгаа 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй өнөөдөр танилцаж, хариуцаж байгаа компанид үүрэг чиглэл өглөө.

Тус барилгын ажлыг улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цомбон тоосго” компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 9-р сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу барилгын ажил удаашралтай байгааг сануулж, түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд, чанартай барьж байгуулан улсын комисст хүлээлгэж өгөхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад анхаарууллаа.

Холбоотой мэдээ