Стандартын шинэчлэгдсэн жагсаалтыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газраас 2020 онд шинээр болон шинэчлэн батлагдсан, хүчингүй болсон, нэмэлт өөрчлөлт орсон стандартын жагсаалтуудыг гаргажээ.
Авто зам, ХАА зэрэг 14 чиглэлд хүчингүй болгосон 25 стандарт байгаа юм байна. Тухайлбал, Мах, шувуу, загас, өндөг стандартчилалын нэг, Хэмжилзүйн стандартчилалын 4, Мэдээлэл, харилцаа холбооны 2 стандартыг хүчингүй болгосон байна.
Шинээр болон шинэчлэн 114 стандартыг баталсан жагсаалтыг стандартын нэр, хуудасны тоо, тэмдэглэгээ, ангилалтын код, эрхзүйн хэм хэмжээ, улсын бүртгэлд бүртгэсэн огнооны хамт нэг бүрчлэн танилцуулсан байна.
Мөн энэ онд нэмэлт өөрчлөлт оруулан бүртгэсэн 5 стандартын нэр, тэмдэглэгээ, ангилалтын код, нэмэлт өөрчлөлт орсон зүйл болон улсын бүртгэлд бүртгэсэн огноог тус бүрд нь жагсаажээ.