Дорноговьд нэг кг ноолуур 40-50 мянган төгрөгийн үнэтэй

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-06-11 15:29:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ямааны ноолуур 40-50 мянган төгрөгийн үнэтэй байна.

Аймгийн хэмжээнд нийт 1,1 сая толгой ямаанаас 517819,7 кг ноолуур самнаж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаах боломжтой гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Монгол ямааны ноолуурыг хятадууд их хэмжээгээр худалдан авдаг бөгөөд “Сovid-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулж гадаад зах зээлд борлуулах боломжгүй байна гэж ченжүүд ярилаа.

Холбоотой мэдээ