Дэлхийн 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-30 13:04:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ, БНХАУ, Англи зэрэг дэлхийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй халдварт өвчний төвийн судлаачид коронавируст халдвараар дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг нь буюу 1.7 тэрбум хүн өвчлөх эрсдэлтэй гэдгийг математик загварчлалын аргаар тооцон гаргасан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.


Тэрбээр, “ДЭМБ-ын захирал цар тахал буурах болоогүй байна. Хүн бүр коронавирусээр халдварлах эрсдэлтэй. Тиймээс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гарын эрүүл ахуйг сахих, биеийн тамираар хичээллэх, гэртээ байх, зөвхөн найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах, түгээх зэрэг нь өөрийгөө болон бусдыг эрсдэл, өвчлөлөөс хамгаалах зөв арга хэмээсэн” гэдгийг онцолсон юм. 


Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвараар дэлхий дахинд нийт 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 200 мянга гаруй хүн шинээр өвчилж, гурван мянга гаруй хүн нас барсан байна.

 

С. Туул 

Холбоотой мэдээ