Холбоо тогтоох бүлгийн уулзалт энэ сарын 18-наас эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-13 10:33:24

МОСКВА. /TASS/. Донбасс бүс нутагт дэгдсэн мөргөлдөөнийг зохицуулах зорилго бүхий Холбоо тогтоох бүлгийн уулзалт энэ сарын 18-наас ирэх сарын 1-ны хооронд болно гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тусгай төлөөлөгч Денис Пушилины хэвлэлийн алба мэдэгдэв.

Уулзалт тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 1-ны хооронд болно гэж тэрбээр мэдэгдсэнийг Донецкийн мэдээллийн агентлаг уламжилжээ.

Холбоо тогтоох бүлгийн уулзалт хамгийн сүүлд өнгөрсөн сарын 29-нд болсон билээ. Уг уулзалтын үеэр талууд Донбассын сонгууль болон олзлогдсон хүмүүсийг солилцох асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй боловч “Станица Луганская”-д хяналтын цэг нээж, гал зогсоох талаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ