Ховд аймгийн наадамд аймгийн заан Ц.Төмөрцоож түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-14 10:00:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  128 бөх барилдаж, Мөст сумын харьяат, аймгийн заан Ц.Төмөрцоож долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ.

Харин Дөргөн сумын харьяат залуу бөх Г.Дармаажанцан үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ. Мөн Булган сумын харьяат, аймгийн арслан Д.Бадамгарав, харцага Б.Анхжаргал нар шөвгөрсөн юм. 

Ийнхүү энэ жилийн наадмаар нэг аймгийн арслан, заан цолтон шинээр төрөн гарч буйгаараа онцлогтой.

 

Энэ жилийн наадмаар өсвөрийн 32 бөх барилдав


Ховд аймгийн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдсан юм. Үүнд   Эрдэнэбүрэн сумын харьяат, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүллээ. 
Харин Мөнххайрхан сумын харьяат, Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Н.Нямзарилаг үзүүрлэв.

Мөн Манхан сумын сургуулийн сурагч Л.Сүхболд, Үенч сумын сургуулийн сурагч Б.Ариунболд нар шөвгөрсөн юм. 

Холбоотой мэдээ