Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-16 14:31:20

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 9-15-нд зам тээврийн  ноцтой 15 осол гарч, 23 хүн нас барснаас 3 нь хүүхэд байжээ.


Ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, хамгаалах бүсээ зүүхгүй хөдөлгөөнд оролцох, авто машины даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн авч явах, багажнаас өөр хэсэгт ачаа тээвэрлэснээс үүджээ.


Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 9-14-нд иргэдээс 1368 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн осол, хэргийн шинжтэй 679 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.


7 дугаар сарын 09-ний өдөр 11 хүн амь насаа алдав.

-Төв аймаг Сэргэлэн сум Довын хайрхан гэх газарт асфальтан замд 11 цагийн орчим “Даун” маркийн улсын дугааргүй С жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 57 настай эрэгтэй, С-ийн амь нас хохирсон.

-Булган аймаг Хангал сум 3-р багийн шороон замд “Hyundai-Accent” маркийн Э жолоочтой автомашин 16  цагийн орчим онхолдож, зорчигч 46 настай, эрэгтэй Б амь нас хохирсон.

-Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултайн ам” гэх газар асфальтан замд “Toyota-Alphard” маркийн Б жолоочтой автомашин 18 цагийн орчим онхолдож, зорчигч А,Н,Ө,Ө,О,Б,Э нарын 7 хүний амь нас хохирсон.

Дорнод аймгийн Гурванзагал сум 2-р баг “Агуу хад” гэх газар шороон замд Даун маркийн Д жолоочтой мотоцикл 19 цагийн орчим онхолдож, жолооч 58 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон.

-Дорнод аймаг Баянтүмэн сум 2-р баг “Хулстай” гэх газар шороон 22 цагийн орчим “Nissan-Liberty” маркийн автомашины жолооч Ө нь явган зорчигч 3 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь нас хохирсон.


07 дугаар сарын 10-ны өдөр 1 хүний амь насаа алдсан байна. 

-Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2-р баг “Дулааны хавтгай”  гэх газар асфальтан замд С жолоочтой “Toyoтa-Аllion” маркийн автомашин онхолдож, зорчигч 30 настай, эмэгтэй О амь нас хохирсон.


7 дугаар сарын 11-ний өдөр 7 хүний амь нас алдсан байна. 

-Налайх дүүргийн 5-р хороо Гордок гэх газарт асфальтан замд 3 цагийн орчим “Тoyota-Prius” маркийн автомашины жолооч Б, явган зорчигч 29 настай, эрэгтэй Э-г дайрч амь насыг хохироосон.

-Архангай аймгийн Тариат сум Ар-Хаяа гэх газарт асфальтан замд 10 цагийн орчим “ММС Пажеро” маркийн автомашин онхолдож, жолооч 66 настай, эрэгтэй Б, зорчигч 65 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.

-Ховд аймгийн Зэрэг сум “Байшин үзүүр” гэх газарт асфальтан замд 21 цагийн орчим  “Toyota-Prius” маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 13 настай Б-гийн амь нас хохирсон.

-Төв аймаг Заамар сумд “Toyota-Prius”  маркийн Б жолоочтой автомашин 23 цагийн орчим онхолдож, жолооч 20 настай эрэгтэй Б, зорчигч 20 настай эрэгтэй У нарын амь насыг хохироосон.

-Хэнтий аймаг Мөрөн сумын 3-р баг  Морь бариа гэх газарт “Kia-Bongo” маркийн автомашины жолооч О нь 2 цагийн орчим явган зорчигч эрэгтэй 34 настай М-ийг дайрч амь насыг нь  хохироосон.


7 дугаар сарын 13-ны өдөр 2 хүний амь насаа алджээ. 

-Архангай аймгийн цэнхэр сумын Алтан овоо багт асфальтан замд “Toyota-Corolla” маркийн автомашин 2 цагийн орчим онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохирсон. 

-Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багт сумын төвөөс 50 км зайд шороон замд 19 цагийн орчим “Hyundai-Porter” маркийн автомашины жолооч 33 настай эмэгтэй А нь Монгол гэр дайрч, гэрт байсан 1 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.


7 дугаар сарын 14-ны өдөр 2 хүний амь нас хохирчээ.

-Налайх дүүргийн 1-р хороо Дүүргээс хойш 7 км асфальтан замд шөнийн 4 цагийн орчим “Toyota-Prius” маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 47 настай эрэгтэй, Б-г мөргөж амь насын  хохирсоон  байна. 

-Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг “Жуулчны бааз” гэх газарт асфальтан замд 11 цагийн орчим Toyota-Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 39 настай,эрэгтэй Э-гийн амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна.


7 дугаар сарын 15-ны өдөр 2 хүн амиа алдсан байна.

-Архангай аймаг Эрдэнэбулган сум 1-р баг “Цагаан даваа” гэх газарт шороон замд “Dong-Feng” маркийн том оврын ачааны автомашин 15 цагийн орчим онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч ойртож ирсэн 5 тээврийн хэрэгсэл шатахуунаас үүдэлтэй галын улмаас шатаж, 2 хүний амь нас хохирч, 16 хүн түлэгдсэн байна.


Усархаг аадар бороо орж, цаг агаар тогтворгүй байгаа тул орон нутгийн замд зорьчихдоо анхаарал болгоожмтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ