МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Эрэгтэй теннисчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-13 16:38:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна.


Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд ААШТ-ий “В” хэсэгт Мальдивыг 3:1-ээр хожсон ч Иранд 0:3-аар хожигдсон байна. Харин эмэгтэйчүүд Шри Ланк, Тайландад 3:0-ээр дийлджээ. Ширээний теннисний ААШТ-д эхний 16 байрт шалгарсан баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.


Манай эрэгтэй баг Малайзтай, эмэгтэйчүүд Непалтай тоглосноор байрлал тодорхой болох юм. Эрэгтэйчүүд ДАШТ-д оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүд Непалыг хожсон тохиолдолд Лондоныг зорих тийзээ халааслах ажээ.


Ташрамд дурдахад, ширээний теннисний ДАШТ-ийг анх 1926 онд Английн Лондон хотод зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 100 жилийн ой давхацсан ДАШТ-ийг 2026 онд Лондон хот дахин хүлээн авах нь ээ. 



Холбоотой мэдээ