МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

УВС: “Миний Монгол Увс түншлэл-2025” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-14 13:40:09

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Миний Монгол Увс түншлэл-2025” үзэсгэлэн худалдаа аймгийн Бөхийн өргөөнд энэ сарын 16, 17-нд болно.


Увс аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нь дэмжин орлогыг нэмэгдүүлэх, зах зээлийн холбоо тогтооход туслах, урамшуулан хөгжүүлэх зорилгоор энэ удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.


Үзэсгэлэн худалдаанд оролцогчид ноос ноолуур, арьс шир, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс жимсгэнэ, барилгын материал, мод, модон эдлэл, аялал жуулчлал, бэлэг дурсгал, оёмол бүтээгдэхүүн гэсэн нэр төрлөөр оролцоно.


Үзэсгэлэн худалдаанд оруулж байгаа бүтээгдэхүүнүүд нь эрүүл ахуйн шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай, сав баглаа боодолтой, хаяг шошготой байх шаардлага тавьж байна. Энэ үеэр 13 нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж, эздийг нь шагнаж урамшуулна.

 

Холбоотой мэдээ