Афганистанаас ирсэн 25 энхийг сахиулагчаас коронавирус илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-18 11:58:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Афганистан улсаас энэ сарын 12-нд эх орондоо ирсэн 25 энхийг сахиулагчаас коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  мэдээллээ. 


Үүний өмнө 28 энхийг сахиулагчаас короновирус илэрч, эмчилгээнд хамруулсан. Ингэснэээр Афганистан улсаас ирсэн нийт 113 энхийг сахиулагчийн 53-т нь коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 287 боллоо. Коронавирусээр халдварлан ХӨСҮТ-д эмчлүүлж буй 69 иргэний биеийн байдал хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна. 


Улсын хэмжээнд өчигдөр 4 лабораторид 555 сорьцод шинжилгээ хийхэд, 530 нь коронавирус илрээгүй байна. Тодруулбал, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 182 иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 28 хүн, нутаг буцаж буй БНХАУ-ын 240 иргэнээс коронавирус илрээгүй. Мөн идэвхтэй тандалтын зорилгоор Дорноговь аймаг, Баянгол дүүргийн 9 иргэн, Сэлэнгэ аймагт аймагт тусгаарлагдсан 2 хүн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ. 

И.Даваадорж

Холбоотой мэдээ