АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-25 14:05:26

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ ирэх намрын семестерт 100 хувь цахимаар хичээллэх их сургуульд шинээр элссэн гадаадын оюутнуудыг хүлээн авахгүй гэж тус улсын Цагаачлал, гаалийн хяналтын газар /ICE/ баасан гарагт мэдэгдлээ.


Харин цахимаар хичээлээ заана гэдгээ мэдэгдсэн АНУ-ын их сургуулиудад хэдийн суралцаж эхэлсэн оюутнуудыг тус улсад үлдэхийг зөвшөөрөх ажээ.


Цагаачлал, гаалийн хяналтын газар гадаадын бүх оюутныг дор хаяж нэг цахим хичээлд суух шаардлага бүхий бодлогоо хүчингүй болгосноосоо хойш хоёр долоо хоногийн дараа дээрх шийдвэрийг танилцуулсан нь энэ юм.


Тухайн үед уг бодлогыг олон нийт хүчтэй эсэргүүцсэн бөгөөд Харвардын их сургууль, Массачусетсийн Технологийн их сургууль уг шийдвэрийн эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн байна. 

Холбоотой мэдээ