Батцэнгэл сум хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамжтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-28 10:49:28

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумынхаа хүндэтгэлийн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон өргөтгөж тохижуулах ажлыг хийжээ.

Тухайлбал, гурваас зургаан насны хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамжийг тохижуулах ажлыг иргэдийн “Найрамдал” бүлэг хийжээ. Тус талбайг хүлээж авах ажлын хэсэг хүндэтгэлийн талбайг тохижуулах ажлын газар дээр нь очиж ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод заасны дагуу шалгаж, хүлээн авч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамжийг ашиглалтад оруулаад байна.

Энэхүү ажил нь иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд  тоглох боломжийг бүрдүүлж өгчээ. 

Холбоотой мэдээ