Аймгийн хэмжээнд энэ жил 27,2 метр куб мод бэлтгэнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-28 17:34:56

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 6-р сарын 10-аас ирэх 9-р сарын 20-ны хооронд мод бэлтгэлийн ажил аймгийн ойн сан бүхий 16 суманд хийгдэж байгаа бөгөөд одоогоор 40 гаруй хувьтай явж байна. Аймгийн хэмжээнд энэ жил 27197 метр куб мод бэлтгэх дээд хязгаарыг аймгийн ИТХ-аас тогтоож өгчээ.

“Мод бэлтгэлийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор эрхийн бичиг, зөвшөөрөлгүй, мөн мэргэжлийн байгууллагын заасан газраас буюу тусгаарласан газраас модоо бэлтгээгүй зэрэг хууль бус үйлдлүүд олширдог. Үүнтэй холбогдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нэг шоо метр модны үнэлгээг 2.7 дахин, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмсэн шийдвэр гаргасан. Иймээс ард иргэд ухамсартай байж, энэ төрлийн хууль бус үйлдэл хийж эдийн засаг болон бусад хүчин зүйлсээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна” хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Буянцог мэдээллээ.

Холбоотой мэдээ