С.Даваадоржид 40.0 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-31 12:20:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Сэлэнгэ аймгийн салбар комисс буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нэмэлт санхүүжилтийн дансанд 2020 оны 7-р сард нэг иргэний 40.0 сая (дөчин сая) төгрөгийн нөхөх олговрын хуваарилалт оржээ.

Улсын төсвийн байгууллагуудад харьяа дээд шатны байгууллагаас хуваарилж буй хөрөнгийн эрхийн баталгааг (ЗЭБ№03) тухай бүр үйлдэн нөхөх олговрын шилжүүлгийг хийдэг байна. Сэлэнгэ аймгийн тухайд энэ сард улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд болох нэхэмжлэгч С.Даваадоржид 40.0 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ.


2020 оны 7-р сарын байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр нь гарсан 14 иргэний 600.0 сая төгрөгийн нөхөх олговор хүлээгдэж байгаа аж.


Мөн оны эхний 7 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Цагаатгалын салбар комиссоос нийт 33 иргэнд нэг тэрбум 643.0 сая төгрөгийн нөхөх олговрыг олгуулан ажиллалаа хэмээн аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ