Нийслэлд гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-06 09:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ус хангамжийн Баруун  шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газрыг Улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтов. 

Дээрх газарт АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй юм. 2019 оноос эхэлсэн тус төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар мөн Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо. 

Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол Улсын  хөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж буй УИХ-аас баталсан Засгийн газрын төсөл юм. Төслийн ажлыг Улаанбаатар хотын төвөөс 25 км-т, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ