Өнөө шөнө 00 цагт өвлийн цагийн тоололд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 17:30:07

Өнөө шөнө буюу баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар хойшлуулна.

Ингэснээр манай улс өвлийн цагийн тоололд шилжиж байгаа юм. Засгийн газрын шийдвэрээр энэ оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө цагийг нэгээр урагшлуулж зуны цагийн тоололд шилжсэн.

Өвлийн цагийн тооллыг ирэх оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө хүртэл мөрдөх аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд